Зочдын хэсэг

Та сэтгэгдлээ үлдээнэ үү.

Та зөвхөн латин / abc / үсгээр бөглөнө үү... / Таны сэтгэгдлийг АДМИН ЗОЛБОО шалгаж үзсэний дараа нийтлэх болно. Баярлалаа...

Баяр хүргэе!! Хоёр найздаа энэ хорвоогийн ХАМГИЙН сайн сайхан, аз жаргал бүхнийг хүсэн ерөөе. Цувж уурлаж, цугтаа инээж яваарай!Хэзээ ч битгий бууж өгөөрэй...

ЗОЛБОО Энхтөр
2014.11.18

Амраг хосын хайрын сэтгэлээс мандах

Алтан шаргал зүстэй юм шүү

Аавын охиныг хайрлан жаргаана гэдэг чинь

Алаг энэхэн хорвоогийн жаргалан юм шүү

Хайртай хосын аясыг дагаж эргэсэн

Хатан сүйхэн хээтэй орчлон юм шүү

Ханийн энгэр түшиж жаргана гэдэг чинь

Ханагар баян амьдралын жаргал юм шүү

Уйлах инээх үедээч цугтаа байж

Унах босох үедээ ч хамтдаа байж

Үрсийнхээ дуунд хайрын илч нэмэгдээд

Өргөө цагаан гэртээ түвшин амгалан жаргаарай......

Доогий | ангийн найз
2014.11.20

Хоёр найздаа энэ хорвоогийн хамгийн сайн сайхныг хүсье. Аз жаргалаар дүүрэн өнөр өтгөн сайхан гэр бүл болоорой...

Батзаяа | ангийн найз
2014.11.20

Ховор эрдэнийн үнэтэй залуу сайхан нас

Хосоор амьдрах жамтай замбуу тивийн ёс юм шүү. Хоёр найздаа аз жаргал, эрүүл энх, инээд хөөр, сайхан бүхний хүсье!

Эрдэнэсолонго | ангийн найз
2014.11.20

Аз жаргалтай хосууддаа

Өвөг дээдсийн ариун голомтыг өртөөлөн залгамжилж

Үгийн сайхнаар ерөөл өргөж

Сэтгэлийн сайхнаар бэлэг барья

Эцгийн ариун голомтыг ган тулгандаа бадрааж

Золбон учирсан энэ өдрөөс Сэтгэл итгэлээрээ хайраа тэтгэж

Хазайсан газар нь нэгнээ түшиж

Халтирсан газар нь биесээ тулж

Нэгэн бие мэт нийлсэн сэтгэлээрээ

Насан туршдаа жаргаж яваарай

Азжаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье...

Одонтөгс | ангийн найз
2014.11.20

Миний хамгийн хайртай багын найз минь ингээд хүний хань болж байгаад би хязгааргүй их баяртай байна. Та хоёртоо хамгийн сайн сайхныг хүсье.

Заяа | багын найз
2014.11.20

Юун түрүүнд...Бие биенээ хайрласан хайр нь дэндүү том болж, насан үүрд хамт амьдрахаар шийдэж..."Тиймээ Би амлаж байна" гэсэн гэрлэлтийн тангаргаар хайраа тамгалах гайхамшигт хайрын баярт өдрийн гал халуун мэндийг хүргэе. Бурхны бэлэглэж байгаа ерөөлтэй амьдралдаа аз жаргал, инээд хөөрөөр дүүрэн, эрүүл энх, сайн сайхан амьдрах болтугай. Энэ site-г үзсэн чинь би бүр хөөрөөд босоод бүжиглэмэрээр санагдаж байна шүү...

Woooohooo үнэхээр сайхан санагдаж байна. Та 2-н баяртай жаргалтай мөчийг хуваалцаж, туслах ийм олон хүн байгаагийн төлөө бас талархаж байна. Та 2 ийм л үнэ цэнэтэй хүмүүс байх нь байна шүү дээ... За тэгээд амьдралд just one олдох хуримын сайхан өдрөө хэзээ ч мартагдахааргүй, дурсамж дүүрэн өнгөрүүлээрэй. Хааяа санаад инээж, бас баярын нулимс унагах тийм сайхан өдөр болно гэдэгт би хувьдаа арван зуун мянган хувь итгэж байна. Бүгд гэрлэлтийг хүндэдгэгтүн... GOD bless Nyamaa's family... YEAH^^~

Шүүдэрхэн нь л байна даа
2014.11.20

Аз жаргалтай гэр бүлийг хамтдаа бүтээж байгаа хоёр найздаа баяр хүргэе. Амьдралдаа тохиох нандин мөчөө сайхан тэмдэглээрэй...

Даваацэрэн
2014.11.20